In my bright brave young days When my soul and heart were burning. Even to my beautiful lover, I never spoke these words: “i will diefor you.” But to my country, I said them.

8/06/2010
Адам Ламбертын уран бүтээлээс
За одоо Америкийн шүтээн 8 шоуны 2-р байрын шагналт Глам Рокын өнөө цагийн гол төлөөлөгч Адам Ламбертын 2-дахь клип For you entertainment -ийг хүргэж байна. Хүлээн авна уу.
Түүний анхны клип 2012 киноны дуу байсан. Time for miracles. Нэг хэсэг дэлхий даяар тэр дундаа Монголчууд 2012 онд дэлхий сөнөнө хэмээн их ярьцгаасан. Ийм харамсалтай үйл явдал болох болохгүйг бид мэдэхгүй ч энэ тухай Америкчүүд зөгнөлт кино хийсэн. Бид Эх болсон дэлхийгээ хайрлахгүй байгаа болохоор энэ цаг үе хэзээ нэгэн цагт болох нь тодорхой. биднээс байгаль хариугаа авч л таараа шүү дээ. Ингээд клипээ хүлээн авч үзээрэй.
Одоо та бүхэнд түүний 3-дахь клип Whataya want from me буюу Чи надаас юу хүсээв дууг хүргэж байна. Үнэхээр сэтгэлийн шарх хөндсөн дуу. Ганцаараа байх үедээ клипийг нь үзэхээр
уйлмаар ч юм шиг болдог. Хайртай хүмүүс хоорондоо үл ойлголцох зүйл олон байдаг тэр бүх хэцүү үеийг давчихвал амьдрал шиг сайхан зүйл байхгүй.
Ингээд Адам маань Шүтээнд орсноосоо хойш нийтдээ 4 клиптэй болжээ. Маш сайн амжилт шүү. 2 цомогтой, олон шагнал гардан авч байгаа авсаар ч байх болно. Эхний цомог нь уянгын дууны цомог байнлээ. Шүтээнээс өмнө гаргасан байх магадлалтай. Түүний хоолойны цар хүрээ шавхагдашгүй ундарга. Одоо Адам аялан тоглолтоо хийсээр яваа. Түүнд амжилт хүсье!
Subscribe to:
Posts (Atom)