8/07/2010

Дэвид Арчулета Америкийн шүтээний хамгийн нэр хүндтэй оролцогч боллоо

   MTV-хөгжмийн сайтаас энэ жил Америкийн шүтээний олонд танигдсан 24 алдартай дуучдын шүтэн бишрэгчдийн дунд хэн нь хамгийн олон сонсогчидтой, жинхэнэ Америкийн шүтээн бэ? гэсэн уралдаан зарласан байна. Маш олон санал ирснээс Дэвид нийт саналын 92%-ийг эзэлж ялсан байна. Каунтри дуучин Кэрри Андервууд удаалсан байна. Баяр хүргэе!!! Тэрээр залуусаа намайг дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа хэмээсэн байна. Тун удахгүй Teen choice awards болох гэж байна. Дэвид урьдчилсан саналаар 2 шагнал гардан авах нь тодорхой болсон. Галзуу шүтэн бишрэгчид болон Америкийн шүтээний жинхэнэ од хэмээх гайхалтай шагнал. Тэр одоо дөнгөж 20 настай. Түүний инээмсэглэл, харцанд багагүй өсвөр насны охид дурладаг. Дээр нь түүний дуулалт үнэхээр гайхалтай. Жонн Ленноны Imagine дууг төгөлдөр хууртай түүнээс илүү дуулж чадах хүн ховор болов уу.

No comments:

Post a Comment